Samstag, 15. Januar 2011

Dreams come true: Шидэт шинэ жил-5

tsaash ni

Өөртөө л итгээрэй

Магтаалын үгэнд бардаад яахав

Үнэн үгэнд хонзогноод яахав

Худалч хүнд хууртаад яахав

Хуурамч хүмүүст гомдоод яахав

Залхуу хүнд найдаад яахав

Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав

Амалсан бүхэнд итгээд яахав

Алдсан юманд харамсаад яахав

Арван хуруу тэгш биш дээ

Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз

Шударга үнэнийг олоход бэрх дээ

Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй.....

Монголчууд аа гэж…

Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суух.

Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж идэх.

Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.

Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй …

Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!

Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.

Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар… дайсангүй боловч бие биеээ талсаар…

Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л… зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л…

Төлөвлөгөөтэй эдийн засгаа оршуулчихаад, замбараагүй зах зээлийг байгуулаад л…

Их юм бүтээж байна, ихэс доодосгүй амарцгаа, идэж ууж наргицгаа гээд долоо хоногоо 2 бүтэн сайн өдөртэй болгочихсон.

Монгол хүнд гэрийн буйр олдохгүй байхад гадны хүнд байшингийн суурь хуваарилаад л…

Дээгүүрээ 21 дүгээр зуун гэж хашгираад л… доогуураа хүй нэгдлээр амьдраад л…

Саарал ордны өнгө нь цайрах тусам мөнгө нь багасаад л…

Төрийнх нь төгрөг багасаж түшээдийнх нь доллар ихсээд л…

Дээдсүүд нь инээх гэхээр идсэн өөх нь гарчих гээд, доодсууд нь уурлах гэхээр хоосон цувдай нь цоорчих гээд л…

Хонгилийн үзүүрийн гэрлийг харах гэсээр байтал хараа муудаж, уулын оргилд гарах гэсээр байтал хөл муудах нь дээ…

Миний дуртай ундаа

1930 онд Куб улсад “Мохито” коктейлийг бvтээсэн нь єдгєє дэлхийн хамгийн амтлаг, чанарлаг ундаануудын нэг болжээ. vvнийг найруулахын тулд цагаан ром дарс, содтой ус, лайм жимс (цитрус, нимбэг хоёрын холимог; ногоон хальстай нимбэг шиг жимс), гаа, бор элсэн чихэр зэрэг материалууд хэрэг болдог байна. Эхлээд гаагаа элсэн чихэр, лайман хоёртойгоо нийлvvлж байгаад сайн нухаж єгєх хэрэгтэй ажээ. Дараагаар нь мєс, ром дарс, содтой ус гураваа нэмж єгєхєд л хангалттай. Ингээд л дэлхийн хамгийн хамгийний нэг нь бэлэн болчихдог байх нь шvv дээ. Амархан хирнээ, уруул саламгvй сайхан амттай байдаг даа.

Чиний найз

Шоунд чамайг даадаг нь биш

Шаналахад чинь хажууд чинь байдаг нь чиний найз

Чамайг хараад магтдаг нь биш

Чин үнэнийг хэлдэг нь чиний найз

Тэвэрч чамайг үнсдэг нь биш

Тээглэж унахад босгодог нь чиний найз

Чиний хажууд байнга байдаг нь биш

Чин сэтгэлд чинь цуг байдаг нь чиний найз

Амьдралын жаргал зовлон туулахад

Дундаас зугтдаг нь биш

Дандаа дэргэд чинь байдаг нь чиний найз

Найзуудаа гэж

Өвөл бүхэн дандаа урт байдаг.

Өнгөрсөн хойно л богинохон санагддаг.

Амьд хүн нэгнээ муу хэлдэг.

Алга болохоор нь бүгд магтаж эхэлдэг.

Анд нөхдөө амьд ахуйд нь урамшуулж, уучилж

Аз жаргалыг бусдадаа харамгүйгээр тараацгаая,